2026 ОНЫ 06 САРЫН 06, БЯМБА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЦАХИМ КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
2026/01/05
��Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн конвенц 11 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангаас уриалга гаргасан.

��Энэхүү өдрийг Дэлхийн 130 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг.

��Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө "За" гэж хэлэх өдөр юм. ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. Хүүхэд бүхэн инээж байг��

Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.��‍♀️����‍♂️
2025/11/20
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулж байна. ��Дундговь аймгаас Монголын үндэсний хүүхдийн чуулганд оролцож буй оролцогчдын төлөөллийг танилцуулж байна.

1 Дундговь аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийндалай сургуулийн сурагч Амармэндийн Мишээл

2 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийндалай сургуулийн сурагч Соронзонболд Ганхүслэн

3 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургуулийн сурагч Ариунбатын Гарьд

4 Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Энх-Aмгалангийн Надмидсүрэн

5 Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Энхбатын Уранзаяа

6 Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Оюун-Амгалангийн Ренцэнханд

7 Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мөнхбаярын БатЭрдэнэ

8 Дундговь аймгийн Хулд сумын Ерөнхий Боловсролын сургуулийн сурагч Будын Түмэнбаяр

9 Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Амартогтохын Хүслэнзаяа

10 Дундговь аймгийн Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мөнхдэлгэрийн Амар-амгалан

�� Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ганбаатарын Баярсайхан нар үндэсний хэмжээний чуулганд оролцож байна.

�� Хүүхдийн үндэсний чуулганд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийг төлөөлж, 13-17 насны 800 хүүхэд оролцож байгаагаас 88 хувь нь орон нутгаас, 12 хувь нь нийслэлээс оролцож байна.

�� Шинэ зуун жилд монгол хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаарх санал, шийдлийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, цаашид батлагдах төрийн хууль, тогтоожид тусгуулах нь тус чуулганы зорилго юм. ��
2025/11/19
✅Хүүхдийн эрхийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1999 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хянах хороо тус өдрийг албан ёсоор тунхагласан.

✅Энэхүү өдрийг санаачилсан шалтгаан нь:

1. Хүүхдийн эрхийг хамгаалах: Хүүхдүүдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, тэдний эрхийг баталгаажуулахад анхаарах;

2. Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хор уршиг, гэмт хэргийн талаар дэлхий даяар мэдээлэл түгээж, анхаарал татах;

3. Хамтын ажиллагааг дэмжих: Улс орнууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгэм хамтран асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах. Төр, байгууллага, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, асран халамжилж байгаа хүн бүр хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн аливаа хэлбэрээр дарамтлах, доромжлох хайр халамжгүй орхих зүй бус хэрцгийгээр харьцах албадан хөдөлмөрлүүлэх бэлгийн мөлжлөг хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй.
2025/11/18
Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
2025/11/07
Боловсрол
��АЙМГИЙН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД" ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2025/11/03

Зөвлөмж зөвлөгөө

Агентлагын мэдээ

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дундговь аймаг, Сайнцагаан сум 7-р баг, С.Буяннэмэхийн гудамж 2-208 байр

Холбоо барих:
Утас:
Цахим шуудан: dundgobi@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.