2026 ОНЫ 04 САРЫН 26, НЯМ ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЦАХИМ КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
2026/01/05
��Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн конвенц 11 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангаас уриалга гаргасан.

��Энэхүү өдрийг Дэлхийн 130 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг.

��Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдээ сонсож, тэдний төлөө "За" гэж хэлэх өдөр юм. ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. Хүүхэд бүхэн инээж байг��

Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.��‍♀️����‍♂️
2025/11/20
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулж байна. ��Дундговь аймгаас Монголын үндэсний хүүхдийн чуулганд оролцож буй оролцогчдын төлөөллийг танилцуулж байна.

1 Дундговь аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийндалай сургуулийн сурагч Амармэндийн Мишээл

2 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийндалай сургуулийн сурагч Соронзонболд Ганхүслэн

3 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургуулийн сурагч Ариунбатын Гарьд

4 Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Энх-Aмгалангийн Надмидсүрэн

5 Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Энхбатын Уранзаяа

6 Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Оюун-Амгалангийн Ренцэнханд

7 Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мөнхбаярын БатЭрдэнэ

8 Дундговь аймгийн Хулд сумын Ерөнхий Боловсролын сургуулийн сурагч Будын Түмэнбаяр

9 Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Амартогтохын Хүслэнзаяа

10 Дундговь аймгийн Адаацаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мөнхдэлгэрийн Амар-амгалан

�� Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ганбаатарын Баярсайхан нар үндэсний хэмжээний чуулганд оролцож байна.

�� Хүүхдийн үндэсний чуулганд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийг төлөөлж, 13-17 насны 800 хүүхэд оролцож байгаагаас 88 хувь нь орон нутгаас, 12 хувь нь нийслэлээс оролцож байна.

�� Шинэ зуун жилд монгол хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, зорилгын талаарх санал, шийдлийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, цаашид батлагдах төрийн хууль, тогтоожид тусгуулах нь тус чуулганы зорилго юм. ��
2025/11/19
✅Хүүхдийн эрхийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1999 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хянах хороо тус өдрийг албан ёсоор тунхагласан.

✅Энэхүү өдрийг санаачилсан шалтгаан нь:

1. Хүүхдийн эрхийг хамгаалах: Хүүхдүүдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, тэдний эрхийг баталгаажуулахад анхаарах;

2. Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хор уршиг, гэмт хэргийн талаар дэлхий даяар мэдээлэл түгээж, анхаарал татах;

3. Хамтын ажиллагааг дэмжих: Улс орнууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгэм хамтран асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах. Төр, байгууллага, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, асран халамжилж байгаа хүн бүр хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн аливаа хэлбэрээр дарамтлах, доромжлох хайр халамжгүй орхих зүй бус хэрцгийгээр харьцах албадан хөдөлмөрлүүлэх бэлгийн мөлжлөг хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй.
2025/11/18
Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
2025/11/07
Боловсрол
��АЙМГИЙН "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД" ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2025/11/03

Зөвлөмж зөвлөгөө

Агентлагын мэдээ

🔹 Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчныг чанартай түвшинд хүргэх, багш нарын арга зүй, ур чадварыг сайжруулахад чиглэсэн зуслангийн бүлгийн удирдагч бэлтгэх сургалт 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдана.

🔹 Сургалтын онцлог: Олон улсын туршлага, стандарт (MNS 5633:2023)-д нийцсэн, практикт суурилсан, оролцоонд тулгуурласан бодит нөхцөлд дадлага хичээл, багийн болон бүлгийн ажлаар суралцах.

🔹 Сургалтын үндсэн агуулга:

• Хүүхдийн зуслангийн стандарт, аюулгүй ажиллагаа

• Бүлгийн удирдагчийн үүрэг, манлайлал

• Хүүхдийн нас сэтгэлзүйн онцлог

• Эрсдэлийн менежмент, анхны тусламж

• Хөтөлбөр төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа

• Тоглоом, идэвхжүүлэлт, багийн ажил

• Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй

🔹 Хэн хамрагдах вэ?

• Зуслангийн бүлгийн удирдагч болох сонирхолтой оюутан залуус

• Багш, ажилтан, сайн дурынхан

• Хүүхдийн хөгжил, боловсролын салбарынхан

🔹 Та юу эзэмших вэ?

• Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн арга зүй

• Аюулгүй байдлыг хангах чадвар

• Бүлэг удирдах манлайллын ур чадвар

• Зуслангийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах чадвар
Амжилттай төгсөгчдөд албан ёсны гэрчилгээ олгоно. Төлбөр: 380,000

Бүртгүүлэх линк:
2026/04/15
📌 Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11-т уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,

📌 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.7-д “уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах”,

📌 Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын 3.5.1-т “хүүхдийг дээр дурдсан үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн өөрийн хүсэл, сонирхол, оролцох эсэх талаар шийдвэрийн үндсэн дээр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авч оролцуулах бөгөөд тухайн арга хэмжээний хамрах хүрээ, хугацаа, байршил зэргээс хамааран бичгээр зөвшөөрөл авч оролцуулах” гэж тус тус заасан байдаг.

Дээрх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрөл”-ийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон.

Иймд, эцэг, эх, асран хамгаалагч, морины эзэд, уяачид, нотариатчид, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч нар хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хамтран ажиллана уу.
2026/04/15
#ХүүхдийгЗодожШийтгэхийнЭсрэгДэлхийнӨдөр
2026/04/13
#ХүүхдийгЗодожШийтгэхийнЭсрэгДэлхийнӨдөр
2026/04/12
2026/04/08
2026/04/08
2026/04/08
Хүүхдийн хүмүүжилд аав, ээж хоёрын оролцоо адилхан чухал гэдгийг бид мэднэ. Гэхдээ судалгаагаар тэд өөр, өөрөөр хүүхдийнхээ тархийг хөгжүүлдэг гэдгийг тогтоосон байдаг.
👩🏻 Ээжийн оролцоо ⏩️ Хүүхдийн сэтгэл хөдлөлийн төв
- Тайвшруулах
- Тэврэх, халамжлах
- Аюулгүй мэдрэмж өгөх
😍 Үр дүн:
- Өөрийгөө зохицуулах чадвар
- Итгэл
- Тайван зан
👨🏻Аавын оролцоо ⏩️ Эрсдэл ба шийдвэр гаргах төв
- Илүү идэвхтэй, хөдөлгөөнт тоглоом
- Шинэ зүйл турших
- “Жаахан эрсдэл” мэдрүүлэх
😍 Үр дүн:
- Өөртөө итгэх итгэл
- Шийдвэр гаргах чадвар
- Айдсыг даван туулах чадвар
🔎 Яагаад хоёулаа хэрэгтэй вэ?
Хүүхдийн тархи зөв хөгжихийн тулд: Аюулгүй байдал + туршлага хоёулаа шаардлагатай
❌ Зөвхөн халамж → хэт болгоомжтой
❌ Зөвхөн сорилт → хэт түгшүүртэй
✅ Харин: Ээж + Аав = Тэнцвэртэй тархи
✅ Ээж хүүхдийн зүрхийг тайвшруулдаг, аав дэлхийтэй танилцуулдаг. Харин хоёулаа нийлж тархийг нь бүтээдэг.
2026/04/06

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дундговь аймаг, Сайнцагаан сум 7-р баг, С.Буяннэмэхийн гудамж 2-208 байр

Холбоо барих:
Утас:
Цахим шуудан: dundgobi@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.